REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

TECHWEEK 2025: БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэн, туршлага солилцох үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болох “Tech Week 2025” улс даяар өрнөж байна.

Өнөөдөр Баян-Өлгий аймагт харилцаа холбоо, мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтнууд, төрийн албан хаагчид, мэдээлэл зүйн багш нар оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, дэвшилтэт технологи, инновацыг нутагшуулах боломж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийн илтгэгчээр Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан, “Этнасофт” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч З.Ханат болон Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Антонов нар оролцсон бөгөөд нийт 70 гаруй хүн хамрагджээ.