REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ДОРНОД АЙМАГТ “БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ 5-Р АЯН” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын томилолтын баг аравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллаж байна. Өнөөдөр аймаг, сумын төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян” албан ёсоор эхэллээ.

Сургалтаар төрөөс цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулснаас гадна дэвшилтэд технологи, хиймэл оюуныг ашиглан ажлаа хөнгөвчлөх мэдлэг, ур чадварыг эзэмшүүллээ.

Томилолтын баг хоёр хоногийн хугацаанд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, харилцаа холбоо, мэдээллийн технологийн ажилтнууд, мэдээлэл зүйн багш нар, “ХУРДАН” клубийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулна.