REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙСЭН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь “Систем арт венчурс” ХХК, “Ай Эм Эс Эй” ХХК-тай хамтран Стандарт хэмжил зүйн газрын үндсэн үйл ажиллагаанд хагас жил гаруйн хугацаанд процессын дахин инженерчлэл хийсэн бөгөөд өнөөдөр /2025.10.20/ үр дүнгийн тайланг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уулзалтад Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Батбямба, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, “Ай Эм Эс Эй” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Баярмаа, “Систем арт венчурс” ХХК-ний ахлах зөвлөх Ц.Мөнхтуяа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, процессын дахин инженерчлэлийн үр дүн, цаашдын хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцов.

Процессын дахин инженерчлэл нь төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, үйл ажиллагааг хялбаршуулах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү хурдтай, үр дүнтэй үйлчилгээ хүргэх зорилготой юм.

Стандарт хэмжил зүйн газрын үндсэн үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг нарийвчлан судалж, гарц шийдлийг тодорхойлсноор шаардлагатай үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн үйлчилгээ хүргэх шат дамжлага буурах, ажлын бүтээмж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой.