2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр БНСУ-д зохион байгуулагдсан олон улсын дрон кодчиллын тэмцээнд Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 10в ангийн сурагч, өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүн Д.Чулуунбат:
Drone chase ахлах ангийн төрөлд I байр,
Drone Coding Challenge төрөлд II байр тус тус эзэллээ.

Хиймэл оюун, автомат удирдлага, робот техникийн хөгжил эрчимжиж буй өнөө үед алгоритмын сэтгэлгээ, программчлал, асуудал шийдвэрлэх чадвар нь технологийн боловсролын чухал суурь болж байна.

Дроны кодчилол нь эдгээр мэдлэгийг бодит төхөөрөмж дээр туршиж, онолыг практикт хэрэгжүүлэх боломж олгодогоороо онцлогтой.

