Skip to main content

REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

“ЦАХИМ ХӨВСГӨЛ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

“Цахим Хөвсгөл” арга хэмжээний хүрээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалтаар төрийн цахим үйлчилгээний системүүдийн ашиглалт, хиймэл оюуны хэрэглээ, цахим орчны аюулгүй байдал, цахим банкны үйлчилгээний талаар мэдээлэл өгч, практик зөвлөгөөг 470 гаруй хүнд хүргэлээ.

Сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.

Төрийн албан хаагчид, “ХУРДАН” цэгийн ажилтнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай иргэд хамрагдлаа.