Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран Говьсүмбэр аймагт Төрийн цахим үйлчилгээг операторын горимоор хүргэх үйлчилгээний албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг 2023 оны 04 дугаар сарын 05 – 04 сарын 06-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Чойр хотод зохион байгууллаа.
Ингэснээр тус аймгийн иргэд цахим үйлчилгээний “Хурдан” цэгээс төрийн 30 гаруй байгууллагын 440 үйлчилгээг операторын горимоор хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.