Төрийн үйлчилгээг “Хаанаас ч ойрхон” хүргэх төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг орон нутаг дахь анхны салбараа нээлээ.

Нээлтэд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө.

Дорноговь аймгийн Сайншанд хотод төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг 3 байршилд байгуулагдаж байгаа бөгөөд тус хотын 25.000 гаруй иргэд, сумын иргэд болон дамжин өнгөрч буй иргэд үйлчлүүлэх боломжтой болж байна.


