REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

TӨВ АЙМАГТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР байгуулагдсан. Өнөөдөр Төв аймаг дахь төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн нээлт боллоо.

ҮЗЭХ

“ХУРДАН” цэг нь хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг “ХУРДАН” шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх зөвлөгөө, мэдээллээр хангах, үйл ажиллагааг боловсронгуй болгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “ХУРДАН” цэгээс лавлагаа тодорхойлолтын 94 үйлчилгээ, нийт 39 байгууллагын 440 үйлчилгээг үзүүлж байна. 2023 онд тус үйлчилгээг нэмэгдүүлж 55 байгууллагын 790 үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажлаа эхлүүллээ. “E-Mongolia” болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хамтран ажиллаж 21 аймагт 393 цэг, Улаанбаатар хотод 61 цэг, хилийн боомтын 3 цэг, дипломат төлөөлөгчийн газрын 47 цэг нийт 504 цэг байгуулахаар ажиллаж байгаагын нэг нь төв аймаг дахь “ХУРДАН” үйлчилгээний цэг юм. Төв аймгийн 27 сум, хүн амын төвлөрөл ихтэй 6 суманд 2019 оноос эхлэн  E-Mongolia үйлчилгээг нэвтрүүлэн лавлагаа болон олон шатлалт үйлчилгээг тогтмол үзүүлж байна.

Цаашид:

  •  Мэдээллийн технологи, цахим систем ашиглан төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хангах
  • Төрийн үйлчилгээг хүргэхэд шаардлагатай бүрдүүлбэрийг цөөлөх, шат дамжлагыг бууруулах боломжийн талаар судлах.
  • Төрийн үйлчилгээг ил тод, ХУРДАН шуурхай, НЭГ ЦОНХООР хүртээмжтэй хүргэх.
  • Цахим ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээг ойрын цэгээс авах боломжийг бүрдүүлэх.
  • Төрийн үйлчилгээний процесс, шат дамжлага, бүрдүүлэх бичиг баримтыг бууруулах талаар судлах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.

Төрийн үйлчилгээний чанар, стандартыг хангах чиглэлээр ажиллах юм.