Төрийн үйлчилгээг иргэдэд ойроос, хурдан шуурхай үзүүлэх зорилго бүхий “ХУРДАН” цэг өнөөдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт нээгдэж, тус аймагт оршин суугаа 48,000 гаруй иргэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах бүрэн боломжтой боллоо.


Нээлтийн үйл ажиллагаанд:
- Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг
- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл
- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар
- Аймгийн ИТХ-н дарга С.Од-Эрдэнэ
- Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр
- Аймгийн ЗДТГ-н дарга Л.Доржбат
- Аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал
- Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван
- Аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Баярсайхан
- Аймгийн Татварын хэлтсийн дарга М.Туяацэцэг
- Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г. Хишигдаваа
- Аймгийн Монгол шуудан ХК-н дарга Ц.Бадамцэрэн
- Аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-н дарга Б.Өлзийбаяр
- Аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Төрбилэг болон иргэдийн төлөөлөл оролцлоо.









