ТЦҮЗГ-ын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б.Одбаяр даргаар ахлуулсан сургалтын баг Өмнөговь аймагт ажиллаа.

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх албан хаагчдыг чадавжуулах, мэдлэг чадвар олгох, мэдээллээр хангах сургалт дараах сэдвийн хүрээнд болов.


1.ТЦҮЗГ-ын танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилго;
2.Үйлчилгээний ажилтны түр журам;
3.Холбогдох хууль тогтоомж болох цахим хөгжлийн багц хууль;
4.Хувь хүний хөгжил, харилцаа хандлага.

Нийт 15 албан хаагчид сургалтад хамрагдаж, 100%-ийн ирцтэйгээр зохион байгуулагдлаа.
