Өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдэж, хилийн чанадад нээгдсэн 6 дахь салбар боллоо.
“ХУРДАН” цэг нээгдсэнээр тус улсад ажиллаж амьдарч буй 200 орчим иргэн, төрийн 39 байгууллагын 440 үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
“ХУРДАН” цэгийн хилийн чанад дахь салбарууд:
1. Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газар;
2. Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв;
3. Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар;
4. Австри Улсын Вена хот;
5. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дели хотод тус тус нээгдэж, иргэдэд хаанаас ч ойр үйлчилж байна.
Цаашид “ХУРДАН” цэгийг хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн нийт 47 газар, 504 цэгт шинээр нээхээр төлөвлөн ажиллаж байна.