Өнөөдөр (2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр) Увс аймагт Төрийн үйлчилгээг цахимжуулан иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэг нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд:
ЦХХХЯ-ны сайдын зөвлөх, Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Золбаяр;
Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд;
Увс аймгийн Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ;
Увс аймаг дахь Мэдээлэл холбооны сүлжээний газрын Ерөнхий инженер Д.Нямдорж;
Монгол шуудан ХК-ийн Увс аймаг дахь салбарын Захирал Д.Ганболд;
Увс аймаг дахь Улсын бүртгэлийн Хяналтын улсыг байцаагч Г.Отгонням;
Төрийн архивын Тасгийн дарга Н.Тэсхүү;
Улаангом Дулааны 2 дугаар станцийн Захирал Э.Баатарсан;
Улаангом сумын 3 дугаар багийн засаг дарга Н.Оюунбилэг;
Иргэд, үйлчлүүлэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.



Увс аймагт дараах цэгүүдэд Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг ажиллаж байна.
1. Увс аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв;
2. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ын 1 дүгээр давхар;
3. Нэгдсэн эмнэлэг 1 дүгээр давхар;
4. “Итгэлт” хүнс, барааны захын 1 дүгээр давхарт




