Налайх дүүрэг Улаанбаатар хотоос 35 км зайтай алслагдсан дүүрэг хэдий ч төрийн үйлчилгээ “ХУРДАН” цэгээр дамжин иргэдэд ойртож орон зай хамааралгүй боллоо.

39 мянган иргэнтэй, 8 хороотой тус дүүргийн иргэд заавал хотын төвийг зорьж төрийн үйлчилгээ авах шаардлаггүй болж байна. Налайх дүүргийн 8-р хорооны байранд болон “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн салбараас иргэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойрхон хүлээн авах боломжтой.

“ХУРДАН” цэгийн нээлтэд Налайх дүүргийн 8-р хорооны иргэд болон
- УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
- ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар
- ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга Б.Оргил
- Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар
- Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа
- Тамгын газрын ТЗУ-ын хэлтсийн дарга М.Баттулга нар оролцов.


