Нийслэл дэх “ХУРДАН” төв болон цэгийн үйлчилгээний албан хаагчдын ур чадварыг тогтмол дээшлүүлэх, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Смарт Стор” ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээ хариуцсан захирал Ж.Дэлгэрцэцэг “Үйлчилгээний хандлага, стандарт”, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Цахим хөгжлийн багц хууль” зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт орлоо.



