REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн Үйлчилгээний ахлах ажилтнуудыг хүлээн авч уулзлаа

Facebook
Twitter
LinkedIn

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг орон нутагт Төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай үзүүлэн ажиллаж буй 21 аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн Үйлчилгээний ахлах ажилтнуудыг “Хүндэтгэлийн танхим”-д хүлээн авч уулзлаа.

Тэрээр “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээг аймгуудад эрчимтэй хэрэгжүүлэхийн үр дагаврын талаар сургалтад хамрагдсан ахлах ажилтнуудтай ярилцаж, санал солилцсон ба энэхүү арга хэмжээнд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй нийт албан хаагчдад талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүсэв.