Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн болон 21 аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн ахлахууд улс даяар цахим үйлчилгээ, дижитал хэрэглээний сургагч багш болохоор бэлтгэгдэж байна.

Албан хаагчдын ур чадварыг тогтмол дээшлүүлэх, мэдлэг, мэдээлэл олгох зорилготой тус сургалтыг
- “MLC Business School” Дэд захирал, Хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх, CEO Коллеж багийн гишүүн А.Наран,
- Монкон Группийн хүний нөөцийн захирал С.Сувд-Эрдэнэ нар орлоо.

Сургалтад дэмжлэг үзүүлж байгаа “MLC Business School”-ийн хамт олонд талархал илэрхийлье.

