REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЦАХИМ УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа.

Сургалт:

“Албан бичиг солилцооны дундын систем”;

“Тоон гарын үсэг түүний хэрэглээ”;

“Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудаснууд”;

“Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд”;

“Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд болж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцлоо.

Сургалтад Хэнтий аймгийн төрийн 8 байгууллагын 30 орчим албан хаагч хамрагдаж мэдлэг, ойлголт, ур чадвараа нэмэгдүүллээ.