Булган аймаг дахь ТЦҮХ нээлтээ хийсэн цагаасаа эхлэн төрийн байгууллагууд болон иргэдийн дунд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төвийн үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулсан билээ. Энэ нь нэг талаас төрийн үйлчилгээ байхад нөгөө талаас уг үйлчилгээг авдаг иргэд олон нийтийн дадал хэвшлийг бий болгоход чухал үүрэгтэй нөлөөллийн ажил болсон байна. Түүнчлэн тус хэлтэс мэдээлэл хийх үеэрээ төрийн албан хаагчид болон иргэдийн цахим ур чадварын суурь түвшинг болон төрийн цахим үйлчилгээ (e-mongolia )-ний талаарх тэдний мэдлэг ойлголтыг тодорхойлох судалгааг авчээ.
Булган аймаг дахь ТЦҮХ энэхүү судалгааны үр дүнг нэгтгэн гаргаж танилцууллаа.
Судалгаа нь асуулгын аргаар, цаасан хэлбэрээр хийгдсэн бөгөөд Булган аймгийн төвийн төрийн байгууллагуудын 500 гаруй алба хаагч болон Булган сумын 6 багийн нийт 143 иргэнийг хамруулсан байна.
Та бүхэн судалгаатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл доорх линкээр орно уу.