Нийслэл, орон нутгийн Монгол Шуудан ХК-ийн “ХУРДАН” цэгийн үйлчилгээний ажилтнуудыг чадавхжуулах давтан сургалтыг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад эхний өдөр танхимаар 20, цахимаар 30 буюу нийт 50 “ХУРДАН” цэгийн үйлчилгээний ажилтан хамрагдлаа.

Өнөөдрийн сургалтыг Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Цахим хөгжлийг дэмжих хуулиуд, Төрийн үйлчилгээний операторын систем 2.0” сэдвээр, Сургалт хөгжлийн мэргэжилтэн Т.Гантогтох “Аз жаргалтай ажиллаж амьдрах” сэдвээр тус тус зохион байгууллаа.




