Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадвар, мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгууллаа.

Сургалтад 18 төрийн байгууллагын 50 гаруй албан хаагч хамрагдаж, доорх сэдвүүдийн хүрээнд мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.

✧ ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ, цахим орчноос мэдээ, мэдээлэл эх сурвалжаас хайх, мэдээллийн аюулгүй байдал”;
✧ ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн хэлтсийн Сургалт хөгжлийн мэргэжилтэн Т.Гантогтох “Шинжлэх сэтгэлгээ”.




