REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН САЛБАР БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нар Өвөрхангай аймагт цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, салбарын ажилчдын санал хүсэлтийг сонсож, ярилцлаа.

Энэхүү уулзалтаар салбарын төлөөллүүдийн зүгээс хууль тогтоомжийн хэрэгжилт, дэд бүтэц, цалин хангамжийн асуудлаар санал бодлоо илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, холбогдох хариултуудыг авлаа.