REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЦАХИМ УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

Тус сургалтын эхний өдөр ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” сэдвээр илтгэл тавьсан бол 2 дахь өдөр “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвээр сургалт орж, нийт Өвөрхангай аймгийн 18 төрийн байгууллагын 100 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа.

Мөн Цахимжилтийг үнэлэх гурван төрлийн судалгаанд 210 төрийн албан хаагч болон иргэдийг хамруулаад байна.