REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

МОНГОЛ УЛСААС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ.

Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр сурч, ажиллаж, амьдарч буй 90 гаруй Монгол Улсын иргэн “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ, үүнээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, ойроос, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.

2022 оны байдлаар АНЭУ-аас 119 иргэн манай улс руу нэвтэрсэн бол Монгол Улсаас 1373 иргэн АНЭУ руу нэвтэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 14 дэх улсын 19 дэх цэг болж байна.

In the future, we will increase the type and number of services, and within this year, we are planning to deliver about 800 services of 55 organizations through the "KHURDAN" service center of government electronic services, as well as through more than 40 diplomatic missions to deliver government services to citizens studying, working, and living abroad.