Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ.
Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Бүгд Найрамдах Франц Улс, Испанийн Хаант Улсад сурч, ажиллаж, амьдарч буй 9 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 35 байгууллагын 485 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хаанаас ч ойроос, үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.
Франц улсад суугаа Элчин сайдын яамнаас 3000 гаруй консулын үйлчилгээ үзүүлснээс иргэний бүртгэлийн чиглэлээр 500 үйлчилгээг хүргээд байна.
Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 10 дахь улсын 14 дэх цэг болж байна.
In the future, we will increase the type and number of services, and within this year, we are planning to deliver about 800 services of 55 organizations through the "KHURDAN" service center of government electronic services, as well as through more than 40 diplomatic missions to deliver government services to citizens studying, working, and living abroad.