Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн Үйлчилгээний ахлах ажилтан, сургагч багш М.Чулуунболор 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн албан хаагчид сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар:
- Хурдан цэгийн үйл ажиллагаа
- Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ
- Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд
- Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд
- “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам” гэсэн сэдвүүдийн дагуу сургалт зохион байгуулсан.
Мөн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг тодорхойлох судалгаа болон сургалтын үр дүнг тодорхойлох асуумжийг бөглүүллээ.


