“Төрийн Цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх” ажлын хүрээнд Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдад, Есөнбулаг сумын засаг даргын тамгын газрын алба хаагчдад цахим ур чадварын мэдлэг олгох 2 дугаар шатны ээлжит сургалтыг 12 дугаар сарын 06, 07-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар:
Цахим засаглал
Цахим ур чадвар
Мэдээллийн аюулгүй байдал
Цахим орчин дахь хүүхэд хамгаалал зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олголоо.


