REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАТАЙ ИРГЭДЭД ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УР ЧАДВАР ОЛГОХОД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд өнөөдөр (2023.11.27) Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын холбогдох албаныхантай уулзлаа.

Манай улс кибер аюулгүй байдлын индексээрээ дэлхийн 194 орны 99 дүгээрт, азийн 37 орны 26 дугаарт байгаа нь маш ноцтой үзүүлэлт юм. Мөн 2022 онд 6500 өрхийн 9144 иргэдийн дунд хийсэн судалгаагаар МУ-ын 15 ба түүнээс дээш насны иргэдийн цахим аюулгүй байдлын ур чадвар 26.2 хувь, үлдсэн 73.8 хувь нь ур чадваргүй гэсэн дүн мэдээ байна.

Тиймээс өнөөдрийн уулзалтаар улсын хэмжээнд төрийн болон хувийн аж ахуй нэгжүүд, иргэд кибер аюулгүй байдлаа хамгаалах асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага тулгараад буйг онцлов.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох журмуудыг ЦХХХЯ-тай хамтран батлуулан ажиллаж байгаагийн зэрэгцээ, кибер халдлага зөрчилтэй тэмцэх Төрийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 134 байгууллагыг хамруулсан Үндэсний төв, Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн 82 байгууллагыг нэгтгэсэн Нийтийн төв, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг нэгтгэсэн Зэвсэгт хүчний төв буюу гурван төвийг байгуулан ажиллаж байна.

Энэ удаагийн уулзалтаар ТЦҮЗГ-ын аймаг дахь хэлтсүүдээр дамжуулан Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн байгууллагууд болон иргэдэд цахим аюулгүй байдлын ур чадвар олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар хэлэлцлээ.