REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ӨНӨӨДӨР ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН “1 ЖИЛИЙН ОЙ” ТОХИОЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг төрийн үйлчилгээг цахимжуулан хүн, хуулийн этгээдэд хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх, төрийн цахим үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулж байжээ.

1 жилийн хугацаанд:

Төрийн үйлчилгээг операторын горимоор хүргэх “ХУРДАН” цэгийг нийслэлд 43, орон нутагт 80, хилийн боомт 1, хилийн чанадад 15 улсын 20 цэг буюу нийт 144 цэгийг байгуулан хүн, хуулийн этгээдэд нийт 350 мянга гаруй үйлчилгээ үзүүлж;

Нийслэл болон орон нутагт 50,196 км зам туулж, давхардсан тоогоор 25,023 иргэд, төрийн албан хаагчдад цахим ур чадвар дээшлүүлэх сургалт зохион байгуулж, цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаа.