REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

НАЛАЙХ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ХОРООДЫН АЛБАН ХААГЧДАД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ОРЛОО.

Facebook
Twitter
LinkedIn

Өнөөдөр /2024.08.13/ “ХУРДАН” цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа хороодын төрийн албан хаагчдад зориулсан мэргэшүүлэх 2 дахь шатны сургалтыг Налайх, Багануур, Багахангай дүүргийн хороодын албан хаагчдад зохион байгууллаа.

Иргэд хорооныхоо зохион байгуулагчаар дамжуулан төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдсэн. Налайх дүүргийн 8 хороо, Багануур дүүргийн 5 хороо, Багахангай дүүргийн 2 хороо төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг хүргэн ажиллаж байна.