REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙНЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Систем арт венчурс” ХХК, “Ай Эм Эс Эй” ХХК хамтран Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл хийх талаар санал солилцох уулзалт /2025.02.06/ зохион байгууллаа.

Засгийн газрын тохируулагч агентлаг – Стандарт, хэмжил зүйн газар нь Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм.

Тус газарт процессын дахин инженерчлэлийг хийснээр бусад төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагын дижитал шилжилтийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, үйл ажиллагааг хялбаршуулах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү хурдтай, үр дүнтэй үйлчилгээ хүргэхэд оршино.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь “Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв” УТҮГ болон “Систем Арт Венчурс” ХХК-тай хамтран “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-аас хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэлийг амжилттай хийж, 2025.01.22-ны өдөр үр дүнгийн тайланг танилцуулсан билээ.