REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ДОРНОД АЙМГИЙН “ХУРДАН” КЛУБИЙН ГИШҮҮД “ХҮҮХДИЙН МАРАФОН 2025” УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилгоор гүйлтийн тэмцээнийг улс орон даяар зохион байгуулдаг билээ.

“Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” уриатай энэ жилийн уралдаанд 14-17 насны ангилалд 1500 метр зайд 400 гаруй хүүхэд оролцсон байна.

Дорнод аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дэргэдэх өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүд тус уралдаанд амжилттай оролцжээ.