“Бүх нийтийн цахим ур чадвар нэмэгдүүлэх V аян”-ы хүрээнд ахмадуудад цахим ур чадвар олгох сургалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар ахмад настнуудад D-GOV.MN цахим системийг ашиглан иргэдийн оролцоог хангах, санал санаачилгыг илгээх зааврыг өгч, дадлага ажлаар баталгаажууллаа.

D-GOV.MN-д санал өгснөөр:
20 мянгаас дээш иргэний санал – Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэнэ.
50 мянгаас дээш санал – Бодлого, шийдвэрт тодорхой өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
100 мянгаас дээш санал – Хууль тогтоомж, үндэсний бодлого, стратегийн түвшний асуудлыг хэлэлцэнэ.


