REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

СҮХБААТАР АЙМГИЙН УУЛБАЯН СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Нийслэл хариуцсан хэлтсийн дарга Ж.Даваасүрэнгээр ахлуулсан томилолтын баг Сүхбаатар аймгийн Уулбаян суманд ажиллаж байна.

Энэ хүрээнд Уулбаян сумын Засаг дарга Х.Цогтбаатар, Засаг даргын орлогч Ш.Мөнхбаяр, Тамгын газрын дарга Т.Ренчин, Соёлын төвийн эрхлэгч Г.Гүнсэн нартай уулзалт хийсэн бөгөөд Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян, Сүхбаатар аймгийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, Уулбаян сум дахь төрийн үйлчилгээний хүртээмж зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо.