ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Мэдээлэл, харилцаа холбооны салбар нь хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай Нээлттэй мэдээллийн систем (shilen.gov.mn)-ийн хэрэгжилт болон иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Чанар хяналтын газрын дарга И.Хайратбек, Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа, мөн ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын ЕНБД-ын орлогч дарга С.Уянга, Мэдээлэл, Харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн О.Дэлгэрцэцэг нар оролцсон юм.


Талууд цаашид:
– Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх;
– Сургалтын агуулга, арга зүйд дэмжлэг үзүүлэх; – “ХУРДАН” клубээр дамжуулан өсвөрийн, ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн суурь боловсрол олгох чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.
