REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙСЭН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь “Систем арт венчурс” ХХК, “Ай Эм Эс Эй” ХХК-тай хамтран Стандарт хэмжил зүйн газрын үндсэн үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл хийсэн бөгөөд уг ажлын үр дүнд гарсан хамтарсан тайланг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, “Ай Эм Эс Эй” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Баярмаа, “Систем арт венчурс” ХХК-ний ахлах зөвлөх Ц.Мөнхтуяа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, процессын дахин инженерчлэлийн үр дүн, цаашдын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Процессын дахин инженерчлэл нь төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, үйл ажиллагааг хялбаршуулах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү хурдтай, үр дүнтэй үйлчилгээ хүргэх зорилготой юм.

Тайланд дурдсанаар, Стандарт хэмжил зүйн газрын үндсэн үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг нарийвчлан судалж, шийдэл гарцыг тодорхойлсон нь тус байгууллагын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг илүү хялбар, түргэн шуурхай авах боломжтой болгоход туслах ач холбогдолтой гэж үзжээ.

Ирэх долоо хоногт Стандарт хэмжил зүйн газрын үндсэн үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл хийсэн тайланг олон нийтэд танилцуулах, харилцагч байгууллагуудтай илүү өргөн хүрээнд хамтрах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх, өргөжүүлэх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.