REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нээлттэй мэдээллийн систем (shilen.gov.mn) болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал (opendata.gov.mn)-ыг хүлээн авсантай холбогдуулан нээлттэй өгөгдөл, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшил, салбарын мэргэжилтнүүдийн санаачилгаар өглөөний уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр оролцогчид нээлттэй өгөгдлийн үнэ цэнэ, түүний ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх боломж, одоо байгаа нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталын үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, сайжруулалтын чиглэлээр санал, шийдлүүдээ солилцсон юм.

Түүнчлэн төрийн байгууллагуудын өгөгдлийн ил тод байдал, нээлттэй өгөгдлийг олон нийтэд хүртээмжтэй болгох, хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэх талаар хэлэлцлээ. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас нээлттэй өгөгдлийн системийг тасралтгүй хөгжүүлж, шинэчлэн сайжруулахад анхаарч ажиллана.