Цахим хөгжлийг дэмжих хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар түрүүнд (Digital First) бодлого”-ын баримт бичиг, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны “Цахим Үндэстэн” бодлогын дагуу харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох замаар орон нутагт төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор “ХУРДАН ICT” клубийг байгууллаа.

Клубийн нээлтийн үйл ажиллагаанд ЦХИХХЯ-ны Салбарын хяналтын газрын дарга С.Цагаанхүү болон орон нутгийн удирдлагын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын мэдээлэл технологийн ажилтнууд оролцлоо.

Клуб цаашид:
Туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах
Мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
Клуб хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэх
Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, хөгжлийн ажлуудыг зохион байгуулах билээ.


