REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ЯПОН УЛСАД БОЛЖ БУЙ ЦАХИМ ШИЛЖИЛТ, ХИЙМЭЛ ОЮУНЫ БОДЛОГЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын цахим шилжилт, хиймэл оюуны хэрэглээний чиглэлээрх бодлогын дээд хэмжээний уулзалт 2026 оны 2 дугаар сарын 2–ноос 6-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдаж байна.
Энэхүү уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц. Борхүү оролцож, Монгол Улсад дижитал шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, шинэлэг санаачлагуудыг танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ төрийн цахим үйлчилгээний хөгжил, өгөгдөлд суурилсан засаглал, хиймэл оюуны бодлогын чиг хандлага, иргэдэд чиглэсэн цахим үйлчилгээний шинэчлэл зэргийг онцлон дурдсан юм.
Хэлэлцүүлгийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн (ICT) хурдацтай хөгжилтэй уялдан гарч буй бодлогын сорилтууд, тухайлбал дижитал дэд бүтцийг хөгжүүлэх, их өгөгдөл, хиймэл оюуныг бодлого боловсруулахад ашиглах, инновацыг дэмжих бодлого, зохицуулалтын орчин, дижитал ур чадвар, боловсрол, 5G болон 5G-ийн дараах технологийн нэвтрэлт, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs)-ыг ICT салбарт хэрэгжүүлэх, дижитал шилжилт (DX)-ийг хэрэгжүүлэх арга замуудыг хэлэлцэж байна.
Оролцогчид улс орнуудын бодлогын шийдлүүдийг харьцуулан хэлэлцэж, туршлага солилцож буй энэхүү арга хэмжээ нь бүс нутгийн орнуудын бодлогын манлайллыг бэхжүүлэх, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд APT-ийн 2024–2026 оны Стратегийн төлөвлөгөөтэй нягт уялдаж байгаа юм.