Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү болон албаны төлөөлөл БНСУ-ын Дун-Ы Их Сургуулийн профессор, AI Grand ICT судалгааны төвийн захирал, доктор (Ph.D) Сок Чан Жонтой уулзаж, хиймэл оюун, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар хиймэл оюун, цахим шилжилт, судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг төрийн үйлчилгээ болон үйлдвэрлэлд оновчтой нэвтрүүлэх, технологийн инновацыг хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцов.

Доктор Сок Чан Жон нь хиймэл оюуныг логистик, үйлдвэрлэл, роботик, эрүүл мэнд зэрэг салбарт нэвтрүүлэх, технологи дамжуулалт, хүний нөөцийн хөгжлийг дэмжих чиглэлээр судалгаа, хөгжүүлэлт хийдэг байна. Тэрбээр Монгол Улсын цахим засаглал, хиймэл оюуны хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.


Хиймэл оюун нэвтрүүлэлтээрээ дэлхийд 3 дугаарт эрэмбэлэгдэж буй БНСУ-ын Дун-Ы Их Сургууль нь хиймэл оюуны чиглэлээр магистр, докторын түвшний сургалт, судалгааг анхлан хөгжүүлж, AI Grand ICT судалгааны төвөөрөө дамжуулан олон улсын 93 институцтэй хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд ажилладаг байна.

Уулзалтын хүрээнд хиймэл оюуны судалгаа, хөгжлийн жишиг төвөөр дамжуулан нийт иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхыг бэхжүүлэх, инновацын шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ

