REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН УЛСЫН ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ 40.53 ХУВЬТАЙ ГАРЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нээлттэй мэдээллийн ил тод байдлын 2026 оны хоёрдугаар улирлын үнэлгээний тайланг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Үнэлгээний дүнгээр Нээлттэй мэдээллийн системд бүртгэлтэй 5,332 мэдээлэл хариуцагч байгууллагаас 3,230 байгууллага тайлангаа баталгаажуулан ирүүлсэн бөгөөд улсын хэмжээнд тооцсон “Шилэн индекс”-ийн дундаж үнэлгээ 40.53 хувьтай гарсан байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 87 шалгуур үзүүлэлтээр байгууллагуудын хэрэгжилтийг тогтмол үнэлж, үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлдэг.

Энэхүү үнэлгээ нь төрийн байгууллагуудын ил тод байдал, мэдээллийн нээлттэй байдлын хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох ач холбогдолтой юм.

Мөн хуралдаанаар нээлттэй мэдээллийн системийг шинэчлэн хөгжүүлэх, байгууллагын цахим хуудсанд байршуулсан мэдээллийг автоматаар нэгтгэх, хиймэл оюунд суурилсан үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх, олон нийтийн болон хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын явцыг танилцууллаа.