Skip to main content

REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

“ЦАХИМ БАЯНХОНГОР”: ӨСВӨРИЙН “ХУРДАН” КЛУБИЙН 50 ГИШҮҮН “СУРГАГЧ БАГШ” БОЛЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй “Цахим Баянхонгор” арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалт зохион байгуулж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин тэргүүтэй салбар байгууллагын удирдлагууд оролцлоо.

Сургалтын хүрээнд сурагчдад цахим ур чадвар, хиймэл оюуны хэрэглээ, цахим орчин дахь аюулгүй байдал, кибер эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл хүргэж, цахим технологийн боломжийг зөв ашиглах, цахим орчинд хариуцлагатай оролцохын ач холбогдлыг онцлон танилцуулж, цахим ур чадварыг дээшлүүлэв.

Мөн үе тэнгийнхнээ манлайлан цахим мэдлэг, зөв хэрэглээг түгээн дэлгэрүүлж буй өсвөрийн “ХУРДАН” клубийн 50 гишүүнд “Цахим элчийн батламжийг гардуулсан юм.