Skip to main content

REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАРТ ISO 9001:2015, ISO/IEC 27001:2022 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь байгууллагын үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулах зорилгоор Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 болон Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийлгэж эхэллээ.

Аудитын нээлтийн хуралд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, удирдлагын баг болон “ЭФ ЭМ СИ” ХХК-ийн олон улсын аудитор оролцож аудитын зорилго, хамрах хүрээ, зохион байгуулалт, хэрэгжүүлэх үе шатны талаар танилцуулав.

“ЭФ ЭМ СИ” ХХК нь 2015 оноос Британийн Стандартын Байгууллага (BSI), Business Systems Certification (BSC) зэрэг олон улсын стандартын баталгаажуулалтын байгууллагуудыг төлөөлөн ажиллаж ирсэн туршлагатай. Хөндлөнгийн аудитын хүрээнд байгууллагын чанарын болон мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хэрэгжилт, холбогдох үйл явц, баримтжуулалт, хяналтын механизмд үнэлгээ хийж, олон улсын стандартын шаардлагад нийцэж буй байдал, сайжруулах шаардлагатай асуудлыг тодорхойлно.

Аудит хийгдэхээс өмнө дээрх хоёр стандартын хэрэгжилтийг үнэлэх дотоод аудитыг тус газар зохион байгуулж, үр дүн, илэрсэн үл нийцэл болон сайжруулах шаардлагатай асуудлыг нэгтгэн дүгнэж, удирдлага болон нийт албан хаагчдад танилцуулсан юм. Чанарын болон мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэн хэрэгжүүлж, тогтмол үнэлж, тасралтгүй сайжруулах нь байгууллагын засаглал, үйл ажиллагааны үр ашиг, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангах чухал нөхцөл юм. Энэ хүрээнд тус газар стандартын хэрэгжилтийг бэхжүүлж, байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмж, мэдээллийн аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэн ажиллаж байна.