Skip to main content

REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

“ЦАХИМ АЙМАГ-УХААЛАГ ХОТ” АРГА ХЭМЖЭЭ БУЛГАН АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

“Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хэрэгжилтийн хүрээнд “Цахим аймаг-Ухаалаг хот” арга хэмжээг Булган аймагт зохион байгуулж байна.

Арга хэмжээг хот хөдөөгийн хүүхдүүдийн технологийн ур чадварын ялгаатай байдлыг арилгах, харилцаа холбоо ,мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, кибер аюулгүй байдлын талаарх суурь мэдлэг олгох зорилгын хүрээнд ерөнхий боловсролын сурагчидтай хийсэн уулзалтаар эхлүүллээ.

Уулзалтын хүрээнд “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, “ХУРДАН CUP” технологийн тэмцээний талаар танилцуулж, хурдан клубын гишүүдэд батламж гардуулан өглөө. Үүний дараа ахмадын хурдан клубыхнантай уулзаж батламж гардуулан, ахмад настаны цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчинд залиланд өртөх, хувийн мэдээллээ алдах эрсдэл өндөр байгааг танилцууллаа.