Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI)-ийн 2026 оны үнэлгээгээр Монгол Улс дэлхийн 194 орноос 42 дугаарт эрэмбэлэгдэж, “Маш өндөр” (Very High) үнэлгээтэй орнуудын эгнээнд багтаад байна. Уг индексийн суурь шалгуур болох цахим үйлчилгээний хүртээмж (OSI) болон хүний нөөцийн цахим ур чадварыг (HCI) орон нутагт бэхжүүлэх, Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд”бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд “Цахим Сэлэнгэ” арга хэмжээний үеэр зорилтот бүлгүүдэд чиглэсэн чадавхжуулах сургалтуудыг зохион байгууллаа.

Тухайлбал:
* Төрийн албаны удирдах ажилтнуудад: Цахим шилжилтийн бодлого, стратеги болон Төрийн их өгөгдөл, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт (dashboard.gov.mn);
* Төрийн албан хаагчдад: Зөвшөөрөл, мэдэгдлийн нэгдсэн систем (license.mn);
* ЕБС-ийн сурагчдад: Ирээдүйн хүний нөөцийн цахим чадавхыг хөгжүүлэх, бүх нийтийн дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хиймэл оюуны зохистой хэрэглээ сэдвээр тус тус сургалт явуулж, бүс нутгийн цахим шилжилтийн бэлэн байдлыг ахиуллаа.





