Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын-Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний шат дамжлагыг бууруулж иргэдэд хүртээмжтэй хүргэн ”Иргэн төвтэй нийгэм” байгуулахад шаардлагатай цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
Дэвшилтэт технологи, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх замаар “Цахим Үндэстэн” болох ажлыг дэмжин Төрийн цахим шилжилтийг хэрэгжүүлнэ.
“Төрийн цахим үйлчилгээний шат дамжлагыг бууруулж иргэдэд хүртээмжтэй хүргэн ”Иргэн төвтэй нийгэм” байгуулахад шаардлагатай цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.”
Тус газар нь үйл ажиллагааны эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ.
Үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх байршлын судалгаа хийж, үйлчилгээний цэгийг шинээр байгуулах, өөрчлөх, салбар, нэгжийн үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах
Төрийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн үзүүлж байгаа эсэхэд хяналт тавих, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;
Үйлчилгээний салбар, нэгж, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр ирсэн хүсэлтийг шалгах, үйл ажиллагааг зохион байгуулах, шийдвэрлэж хариу өгөх;
Хэрэглэгчийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх, хэрэглэгчдийн үйлчилгээ авах мэдлэг ур чадварыг сайжруулах, сэтгэл ханамжийн түвшнийг нэмэгдүүлэх;
Төрийн үйлчилгээний үйл ажиллагааг сайжруулах судалгаа хийх, дахин загварчлах, боловсронгуй болгох санал боловсруулж, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
Төрийн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, үйлчилгээг хүргэх ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх.