Хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх Төрийн үйлчилгээний “ХУРДАН” төвийн шинэ салбар Хан-Уул дүүргийн Нисэхийн тойрог , “Хан Плаза” худалдааны төвийн 2 дугаар давхарт нээгдлээ.
Нисэх, Яармаг, Сонсголон, Буянт-Ухаад байрлах иргэд төрийн 39 байгууллагын 440 төрлийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүйгээр “ХУРДАН” цэгээс авах боломж бүрдлээ.
Тус салбарын нээлтэд ЦХХХ-ны сайд Н. Учрал, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар оролцлоо.