Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дэргэдэх “ХУРДАН” клубийн сурагчид БНСУ-ын Инчон хотын “Солонгос Энержи Мэргэшсэн Ахлах Сургууль”-д мэдээллийн технологийн чиглэлээр богино хугацааны сургалтад хамрагдаж байна.

Тэд энэхүү аяллын хүрээнд БНСУ-ын дэвшилтэд технологи, хиймэл оюун, боловсрол, шинжлэх ухааны салбартай танилцан мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ тус улсын түүх, соёлтой танилцах юм.

Хөтөлбөрийн эхний хоёр ээлжээр нийт 99 сурагч БНСУ-д амжилттай суралцаад ирсэн бол гуравдугаар ээлжний сурагчид өнөөдөр ийнхүү хүлгийн жолоо заллаа.
“ХУРДАН” клубийн сурагчдынхаа эрдмийн их аянд АМЖИЛТ ХҮСЬЕ
