Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

XАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦОЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг салбар байгууллагууд болох “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК, “Шуудан холбоо” ХК, “Монголын цахилгаан холбоо” ХК болон үүрэн холбооны байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсож байна.

Өнөөдрийн уулзалтанд дээрх аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын удирдлагууд болон ажилтнууд оролцож, хууль тогтоомжийн хэрэгжилт, дэд бүтэц, цалин хангамжийн асуудлаар санал бодлоо илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж байна.