Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“Enjoy AI” РОБОТ КОДЧИЛЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН “ХУРДАН” КЛУБИЙН СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд “Enjoy AI” робот кодчиллын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Булган аймгийн “Хурдан” клубийн сурагчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар сурагчдад баяр хүргэж, ирээдүйд мэдээлэл, харилцаа холбооны салбарт хувь нэмрээ оруулах чадварлаг иргэд болон төлөвшихийг хүсэн ерөөлөө. Мөн Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн хамт олныг хүүхдүүдийн дижитал ур чадварыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлэн талархал илэрхийллээ.

2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд нийслэл болон 21 аймгийн 5–17 насны нийт 330 орчим сурагч оролцож, дэвшилтэт технологийн чиглэлээр ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “Хурдан” клубийн гишүүд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн сургагч багш Н.Ганцолмонгийн удирдлага дор дрон кодчилол төрлөөр амжилттай оролцож, улсын хэмжээнд 4-р байр эзэлсэн юм.

Ирээдүйн технологийн авьяастнууддаа болон тэдний багш, дэмжигч хамт олонд баяр хүргэе!