Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ДА ХҮРЭЭ” АВТО ХУДАЛДААНЫ ТӨВД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Өнөөдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн шинэ салбар “Да хүрээ” авто худалдааны төвд нээлтээ хийлээ. Ингэснээр тухайн байршилд оршин сууж буй иргэд операторын горимоор 82 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах болон гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн үйлчилгээг нэг цонхоор авах боломж бүрдлээ.

“ХУРДАН” цэгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Чинбүрэн, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын болон Баянзүрх дүүргийн холбогдох удирдлага, албан хаагчид, “Да хүрээ трейд” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Алимаа нар оролцлоо.